Шууд Chart

"Амазон" компани Хятадад жижиглэн худалдаа хийхгүй

2019-04-19 13:03:09

АНУ-ын "Амазон" компанийн зүгээс “Дотоодын зах зээл дэх бараа бүтээгдэхүүний интернет худалдааг долоодугаар сарын 18-аас эхлэн хаана” гэж мэдээлсэн ч шалтгааныг нь тайлбарлаагүй байна. Энэ нь бүх төрлийн үйлчилгээ биш, Хятадын дотоодын жижиглэнгийн бараа бүтээгдэхүүнээс бусад онлайн их дэлгүүр, импортын бараа бүтээгдэхүүний худалдаа зэрэг үйлчилгээгээ үргэлжлүүлсээр байх юм байна.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар "Амазон" компанийн Хятад дахь борлуулалт үйлчилгээ Хятадын бусад жижиглэн худалдааны интернет үйлчилгээнүүдтэй харьцуулахад өсөлтгүй байгаа юм байна. Америкийн хэвлэлд бичсэнээр "Амазон" Хятадын зах зээлийн 15 хувийг эзэмшиж байсан ч, бууралттай байгаа юм байна.

Харин тус компани АНУ, Японы интернет худалдааны 50 хувийг эзэлдэг байна. 2004 онд Хятадын нэгэн компанийг интернет худалдааны зорилгоор худалдан авч байжээ.

Нөгөө талд Хятадын худалдааны яамны мэдээлж байгаагаар тус улсын интернет худалдаа есөн их наяд юанийн буюу 1.34 их наяд долларт эргэлдэж, энэ нь өнгөрөгч оныхоос 23.9 хувиар өссөн байна.

"Алибаба", "Жи Ди ком" зэрэг Хятадын компаниуд зах зээлийн 80 гаруй хувийг эзэлж, тус улсын интернет худалдааг тэргүүлж байна.

 

Нийтэлсэн: Mонголын радио

"Амазон" компани Хятадад жижиглэн худалдаа хийхгүй   
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй