Шууд Chart

Виктор Медведчук ОХУ-тай тохиролцоонд хүрч магадгүй гэв

2019-04-20 13:19:41

Украйны шинэ ерөнхийлөгч зүүн Украйны эрх мэдлийг буцаан авч, Москватай тохиролцоонд хүрч мэдэх юм гэж Кремлийн ойрын холбоотон нэгэн ярьжээ.

Тэрээр, “Украйны шинээр сонгогдох ерөнхийлөгч Зүүн Украйны эрх мэдлийг салан тусгаарлагчдаас хэдхэн сарын дотор эргүүлэн авч, Москватай гэрээ хэлэлцээрт хүрч магадгүй” гэсэн байна. Улс төрч, бизнесмен, Владимр Путины ойрын холбоотон Виктор Медведчук гэдэг энэ хүн энэ талаар хэвлэлд ярихдаа, “Кремль Зеленскийг Орос оронтой гэрээ хэлэлцээрт хүрэхээр хүн үү үгүй юу гэдгийг мэдэхийн тулд түүний талаар илүү ихийг судлахыг хүсч байгаа, тэд Зеленскийг юу хийж, хэнтэй ямар хүмүүстэй ойр ажиллах талаар мэдэхийг хүсч байгаа, хэрэв тэрээр Москватай тохиролцоонд хүрвэл Оросын талаас хямд хийн түлш орж ирэхээс гадна, гол гол хөрөнгө оруулалтуудыг авна” гэж ярьжээ.

Олны дунд олигарх гэгдэг Виктор Медведчук-ийн хувьд ямар нэг байдлаар Оросын талыг төлөөлдөггүй ч, ерөнхийлөгч Владимр Путинтэй ойр дотно нөхөрлөдөг нь Медведчук-ийн үгийг жинтэй болгодог байна. Тэрээр Путины 19 жилийн өмнөөс мэддэг болсон, Оросын ерөнхийлөгч охиных нь загалмайлсан эцэг, саяхан Путинтэй 2 долоо хоногийн өмнө яриа өрнүүлсэн хэмээн ярьжээ.

Кремлийн зүгээс Украйны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Петр Порошенкогийн үе дуусч байгаа нь таатай хэрэг гэсэн утгатай мэдэгдлийг ил цагаан хийгээд байна. Гэхдээ нөгөө талд нь улс төрийн туршлагагүй Владимр Зеленский-гийн талаар хараахан дуугараагүй байна.

 


Виктор Медведчук ОХУ-тай тохиролцоонд хүрч магадгүй гэв  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй