Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

2019-04-21 08:11:52

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй