Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-04-22 11:55:25

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 29-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- 23-нд говь талын нутгаар салхи шуургатай, 25-наас ихэнх нутгаар далаарна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 23-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25-нд Алтайн салбар уулсаар, 27, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 24-нөөс дулаарч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 23-нд Хангайн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 25-наас дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 28-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур 23-25-нд Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөндөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 26-наас дулаарна.


Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23, 27, 28-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 25-наас дулаарч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1092 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-04-23 06:31
Бороо ороосой. Газар дэлхий сэргэж, хүн амьтан баярлана даа

Бидэнтэй нэгдээрэй