Шууд Chart

Б.Хаш-Эрдэнийн АХБХ-ны "Элит шүүгч" болох шалгалт үргэлжилж байна

2019-04-23 15:43:24

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шүүгч Болдын Хаш-Эрдэнэ өнгөрсөн ням гарагт болсон "Улаанбаатар", "Эрчим" багын тоглолтын тэмцээнийг шүүн явуулж, АХБХ-ны "Элит шүүгч"-ийн хоёр дугаар шатны шалгалтаа эхлүүллээ.

Гишүүн холбооныхоо шилдэг шүүгчид ОУХБХ-нд /FIFA/ бүртгэлтэй болсоныхоо дараа АХБХ-ны /AFC/ тоглолтуудыг шүүн явуулахын тулд тусгай шалгалт өгдөг. Б.Хаш-Эрдэнэ 2018 оны аравдугаар сард "Элит шүүгч"-ийн эхний шалгалтаа өгч, тэнцээд байсан юм.

Тэгвэл хоёрдугаар шатны эхний шалгалтанд дотоодын дээд лигийн тоглолтыг хэрхэн шүүж байгаагаа АХБХ-оос томилогдсон хянагч шүүгчид харууллаа.

Хоёрдугаар шатны шалгалтад АХБХ-оос нийт гурван тоглолт дээр ажиллаж байгаа байдлыг шалгах юм.

Б.Хаш-Эрдэнийн тоглолтыг хянахаар Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд манай тивийн бүхий л том тэмцээн, чухал тоглолтуудыг дэнсэлсэн БНСУ-ын домогт шүүгч Квон Жун Чүн хүрэлцэн ирсэн. Дараагийн шалгалтыг авахаар АХБХ-оос өөр хянагч шүүгч томилогдох гэнэ.

Монголын хөлбөмбөгийн холбоо шүүгчдийнхээ мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх үүднээс гадна дотны сургалтуудад хамруулж, тивийн түвшинд гарахад нь тусалж ажилладаг. Энэ хугацаанд Монголд анх удаа АХБХ-ны “Элит шүүгч” төрөн гарсан нь ОУХБХ-ны футзалын шүүгч Р.Жаргалсайхан билээ.

 









Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Хаш-Эрдэнийн АХБХ-ны "Элит шүүгч" болох шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй