Шууд Chart

Импайр шүдний эмнэлгийн зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо

2019-04-23 16:52:41

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Импайр ХХК-ийн шүдний эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.

Хяналтаар рентген оношилгооны аппаратыг ашиглах хадгалах, эрхийн тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, шүдний зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түр зогсоож, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

 

 


Импайр шүдний эмнэлгийн зөөврийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоолоо  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй