Шууд Chart

Ким Жон Ун Владивостокийг зорилоо

2019-04-24 10:08:38

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Владивостокийг зорилоо. Энэ тухай тус улсын төв мэдээллийн агентлаг “Ким Жон Уныг Хөдөлмөрчний намын болон Засгийн газар, зэвсэгт хүчний удирдлагууд үдэж гаргаж өглөө” гэж мэдээлснийг Оросын хэвлэлд уламжилсан байна.

Мөн түүнийг Умард Солонгосын Хөдөлмөрчний намын Улс төрийн товчооны гишүүн Ким Пьён Хае, Хөдөлмөрчний намын төв хорооны орлогч дарга О Су Ён, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, Умард Солонгосын Ардын армийн ерөнхий штабын дарга Ри Ён Гил болон бусад өндөр албаны хүмүүс дагалдан явна гэсэн байна. Харин Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу айлчлалын бүрэлдэхүүнд багтаагүй хэмээн Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлж байна.

Лхагва гарагт Пехньянаас гарсан галт тэрэг өдөртөө Владивостокт хүрнэ гэсэн мэдээ байна. Энэ зуурт Владивостокт харуул хамгаалалтыг чангатган уулзалтын бэлтгэл үргэлжилсээр байна.

Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Юри Ушаков энэ айлчлалын талаар мэдээлэхдээ "Умардын удирдагч Ким Жон Ун, Владимир Путин нарын уулзалт энэ сарын 25-ны өдөр болно" гэсэн байна. Мөн талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар дипломат болон улс төрийн гарц шийдэлд анхаарал хандуулна гэж тэрбээр хэлжээ.

Хэвлэлүүдэд Ким Жон Уны ОХУ-д хийж байгаа айлчлалыг сүүлийн найман жилийн хугацаанд болж байгаа анхны айлчлал гэж бичиж байна. 2011 онд түүний эцэг Ким Жон Ил ОХУ-д гурван удаа айлчилж байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Ким Жон Ун Владивостокийг зорилоо  
Үзсэн: 191 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй