Шууд Chart

Хойд Суданд авлигын хэргийг хянан шалгах хороо байгуулна

2019-04-24 11:21:29

Өнгөрсөн бямба гарагт Судан Улсын Ерөнхий прокурор авлига болон улсын хөрөнгийг завших асуудалд хяналт тавих чиг үүрэг бүхий тусгай хороо байгуулж буй талаар мэдээлсэн байна.

Түүнчлэн, энэ байгууллага нь төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавина. Энэхүү байгууллагыг бий болгосноор өнгөрсөн оны 12 дугаар сард болсон хүчний байгууллагуудтай холбоотой жагсаал, тэмцлийн асуудлыг шалгах ажлыг эрчимжүүлэх юм гэнэ. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлын болон тагнуулын байгууллагын албан хаагчдад хуулиар олгогдсон бүрэн эрхийг түдгэлзүүлжээ.

Тус улсад цэргийн эргэлт болж, төрийн тэргүүнээр 30 жил ажилласан Омар Аль-Баширийг огцруулж, төрийн эрх мэдлийг цэргийн зөвлөл гартаа авсан юм. Төрийн тэргүүн асан тэр хүнийг мөнгө угаасан, гадаад мөнгөн тэмдэгтийн тухай хууль зөрчсөн хэрэгт холбогдуулан шалгажээ. Мөн түүний харшаас 110 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад мөнгөн тэмдэгтийг хураан авсан байна.


Хойд Суданд авлигын хэргийг хянан шалгах хороо байгуулна  
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй