Шууд Chart

СЗХ-ны мэдээллийн системийг ашиглах талаар сургалт зохион байгууллаа

2019-04-24 11:24:23

Хөрөнгийн зах зээлд оролцож буй этгээдүүдийн үйл ажиллагаа, түүнд хамаарах мэдээллийг бүрдүүлж, мэдээллийн баазыг бий болгон, тус зах зээлийн зохицуулалт, хяналтын тогтолцооны суурийг бүрдүүлэх нь маш чухал юм.

Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдээс санхүүгийн тайлан болон“Хөрөнгийн зах зээлийн зохицуулалттай этгээдээс мэдээлэл ирүүлэх, түүнд хяналт тавих журам”-д заасан холбогдох мэдээллүүдийг Хорооны мэдээллийн системээр хэрхэн ирүүлэх талаар зааварчилгаа өгөх сургалт зохион байгууллаа.

Сургалтад хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын төлөөлөл оролцлоо. Сургалтын ач холбогдол нь Хөрөнгийн зах зээлд оролцогчдоос ирүүлсэн мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ, судалгаа, тайлан, нэгтгэл бэлтгэн гаргах, зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, зах зээлийн харилцаанд оролцогчдын үйл ажиллагаанд тавигдах хяналт сайжрах,үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаад оршиж байгаа юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ-ны мэдээллийн системийг ашиглах талаар сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй