Шууд Chart

Төрөлтийг хязгаарлах хөтөлбөрт хамрагдсан хүмүүст нөхөн олговор олгоно

2019-04-24 13:34:19

Япон улсад 1996 оныг хүртэл хэрэгжиж байсан Төрөлтийг хязгаарлах хөтөлбөрт хамрагдсан хүмүүст нөхөн олговор олгох тухай хуулийг баталсан байна. Хуульд Японы Засгийн газраас тийм хөтөлбөр хэрэгжүүлж байсандаа уучлал хүсч, “Хүн бүрт 29 мянган доллартай тэнцэх 3.2 сая иений нөхөн олговор олгоно” гэжээ. Хуулийн дагуу хохирогчид таван жилийн хугацаанд шинжээчдийн дүгнэлтийг гаргуулан, нөхөн олговор авах юм байна.

Үүнтэй холбоотойгоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ лхагва гарагт мэдэгдэл хийхээр болсныг Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшида Суга мэдэгдсэн байна.

Хүнсний хомсдолд орж, дайны хөлд сүйдсэн улс орноо сэргээхийн тулд 1948 оноос хэрэгжүүлсэн Евгеникийн хуулиа Японы Засгийн газар 1996 онд халсан байна.

Энэ хугацаанд 25 мянган хүн мэс ажилбар хийлгэн үр хүүхэд төрүүлэх боломжгүй болсны дийлэнх нь буюу 16 мянга 500 гаруй нь өөрөө хүсээгүй ч энэ хөтөлбөрт хамрагджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Төрөлтийг хязгаарлах хөтөлбөрт хамрагдсан хүмүүст нөхөн олговор олгоно   
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй