Шууд Chart

“Tesla” компани оны эхний улирлын байдлаар 702 сая ам.долларын алдагдал амсжээ

2019-04-25 14:56:42

Дэлхийн хамгийн шилдэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч Америкийн Тэсла компани 2019 он гарсаар эхний нэгдүгээр улирлын байдлаар 702 сая ам.долларын алдагдал амссан байна. Энэ нь цахилгаан хөдөлгүүртэй автомашиныхаа үйлдвэрлэлтийн тоог бууруулсантай холбоотойгоор гарч ирсэн анхны үр дүн юм гэж онцолсон байна. Америкийн шилдэг бизнесмен, сансар судлал, пуужин үйлдвэрлэлийн Спайс Икс компани,  ирээдүйн тээврийн хэрэгслийн Хайперлүүп төслийг хэрэгжүүлэгч санаачлагч Илон Маскийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч тэсла компани энэ талаараа оны эхний улирлын тайландаа онцолсон байна.

Тэсла мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар нэг хувьцаа бүрээсээ 1,81 ам.долларыг алдана гэж байснаас 4,10 ам.долларыг алдсан байна. 2018 оны сүүлчийн 2 улирлын байдлаар тус улс ашигтай ажиллаж байсан байна. Тухайлбал 2018 оны сүүлийн 3 сард тус компанийн цэвэр ашгийн хэмжээ ойролцоогоор 139,4 сая ам.доллар байсан байна. ер нь бол 3 даар улиралд 311,5 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Ассошейтэд Пресс агентлагийн өмнө нь мэдээлж байснаар 2019 оны эхний улиралд цахилгаан машины үйлдвэрлэл өмнөх оны сүүлийн саруудтай харьцуулахад 10 хувиас илүү хэмжээгээр буурсан байна.

Компанийн өгсөн мэдээллээр бол Тэсла энэ оны эхний гурван сарын байдлаар Калифорни муж дахь Пало-Альто үйлдвэрлэлийн баазаасаа 77100 ширхэг автомашин үйлдвэрлэн гаргаж байжээ. Харин 2018 оны сүүлийн улиралд 86555 ширхэг автомашиныг үйлдвэрлэлээс гаргаж зах зээлд гарахад бэлэн болгож байсан юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Tesla” компани оны эхний улирлын байдлаар 702 сая ам.долларын алдагдал амсжээ  
Үзсэн: 256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй