Шууд Chart

Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газарт хийгдэж буй малтлага судалгааны ажилтай танилцлаа

2019-04-25 14:59:30

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2018 онд Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газрыг авран хамгаалах ажлыг зохион байгуулсан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шарга морьт зуслангийн баруун хойд хэсэгт 2015 онд иргэдэд газар эзэмшүүлэх эрх олгожээ. 2018 оны 5 сард газар эзэмшсэн иргэд хөрс хуулах, дэнжлэн хашаа, байшин барьж, түүх соёлын дурсгалд эрсдэл учруулах ажиллагааг явуулсан. Соёл, урлагийн газрын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Улсын эх дагина Дондогдуламын дурсгалын газрын соёлын өвийн үнэ цэнийг тодорхойлж,  иргэдэд газар эзэмшүүлсэн Захирамжийг цуцлуулах ажлыг зохион байгуулсан. Мөн  тодорхой төсөв гарган дурсгалт газрыг авран хамгаалах үйл ажиллагааг  ШУА Түүх, археологийн хүрээлэнтэй хамтран явуулж, зохих шатны хамгаалалтанд оруулах, хамгаалалтын дэглэм мөрдүүлэх чиглэлээр ажилласан. Мөн дурсгалт газарт иж бүрэн малтлага судалгаа хийх, цэцэрлэгжүүлэх, тохижуулалт хийгдэх нь зүйтэй гэсэн саналыг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлж, ажлын зураг, даалгаврыг хийлгээд байна.

2019 онд энэхүү ажил үргэлжилж байгаа бөгөөд Түүх, археологийн хүрээлэнгээс судалгааны ажлыг хайгуул болон малтлага судалгаа гэсэн үндсэн хоёр чиглэлээр явуулсанаас малтлага судлагаагаар тоосго, цутгамал шавар бурхан, сац, цаасны хэсгүүд, цутгамал шавар хүний толгой, цутгамал шавар бурханы хэлтэрхий зэрэг эд өлгийн зүйлсийг  олж нээн илрүүлээд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Соёл, урлагийн газрын холбогдох мэргэжитнүүд Улсын их дагина Дондогдуламын дурсгалт газрын малтлага судалгааны ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

 


Улсын эх дагина Дондогдуламын дурсгалт газарт хийгдэж буй малтлага судалгааны ажилтай танилцлаа  
Үзсэн: 193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй