Шууд Chart

Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа

2019-04-25 15:09:39

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

УИХ дахь МАН-ын бүлгийн саналаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны  дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг  үндэслэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тус байнгын хорооны бүрэлдэхүүнд нэмэх, Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Цогтбаатар нарыг чөлөөлж, тус Байнгын хорооны бүрэлдэхүүнд Ч.Улаан, Ж.Бат-Эрдэнэ нарыг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг  Хууль зүйн байнгын хороонд  тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Зарим байнгын хорооны хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй