Шууд Chart

Тайландын шинэ хааныг ширээнд нь залах ёслолд 200 мянга гаруй хүн оролцоно

2019-04-25 15:21:52

Тайландын хаан Мáха Вачи́ралонгкорн буюу 10-р Рамагийн хаан ширээнд залах ёслолын ажиллагаанд 200 мянга гаруй хүн оролцоно. Ёслолын ажиллагаа ирэх сард Бангкок хотноо болно гэж лхагва гарагт “Бангкок Пост” сонинд мэдээлсэн байна.

Хааны ордны өмнөд хэсгийн зууван талбай буюу Санам Луанг, мөн Их ордны ханын дагуух газар нутгийг үзэгчдэд зориулан нээх юм байна. Энд тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хүссэн хүн бүр хаан ширээнд залах үйл явцыг үзэх боломжтой.

Нийслэлийн захиргаанаас хотын зургаан дүүрэгт үнэ төлбөргүй хоолтой гал тогоо ажиллуулахаар төлөвлөж байна. Хотын захиргаанаас хувийн хэвшлийнхнийг ундны ус тараах ажилд оролцох хүсэлт тавьжээ.

68 газар энэ өдрүүдэд иргэдэд угаалгын өрөөг нь ашиглахыг зөвшөөрсөн бол орон нутгаас ирсэн хүмүүс мянган хүний багтаамжтай Тайланд-Японы залуучуудын төвд хоноглох боломжтой гэжээ.

10 дугаар Рама хаан 2016 оны 12 дугаар сарын 1-нд буюу 70 жил хаан ширээнд суусан эцгийгээ таалал төгссөний дараа хаан ширээнд заларсан юм. Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нд Хааны ордны хорооноос тавдугаар сарын 4-6-ны өдрүүдэд хаан ширээнд залах ёслолын ажиллагаа болно гэж зарлажээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Тайландын шинэ хааныг ширээнд нь залах ёслолд 200 мянга гаруй хүн оролцоно  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй