Шууд Chart

Б.Отгонбаяр эрчүүдийн эхний хүрэл медалийг хүртэв

2019-04-25 15:27:44

“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр 74 кг-ын жинд 23 хүртэлх насны Азийн аварга, “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр Монголын эрэгтэй бөхчүүдийн эхний хүрэл медалийг хүртлээ. 
Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт 1:8-аар ялагдсан. Өрсөлдөгч нь шигшээд шалгарснаар түүнд дагах барилдаан гарсан юм.

Улмаар дагах барилдаанд Узбекистаны Артём Присьянюкыг цэвэр дарсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн хошой, дэлхийн болон Европын аварга ОХУ-ын алдарт бөх Мавлет Батировын дүү “Будапешт-2018” ДАШТ-ий мөнгөн медальт, 2016 оны Азийн аварга Бахрейний Адам Батыровтой барилдах ёстой байсан.

Түүний өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Отгонбаяр эрчүүдийн эхний хүрэл медалийг хүртэв  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй