Шууд Chart

Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэлээ

2019-04-25 15:41:28

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна. 

Уг арга хэмжээний дагуу Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын нүүлгэн шилжүүлэлт, зохион байгуулалтын алба түр цугларах аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг зургаан байршилд 48 тээврийн хэрэгслээр хүргэх ажиллагааг шуурхай зохион байгууллаа.

Мөн хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтад зургаан тээврийн хэрэгслээр 160 хүн тээвэрлэлээ. Дээрх үйл ажиллагаанд Авто тээврийн хяналтын 15 улсын байцаагч, 72 ажилтан, албан хаагч оролцож байна гэж Нийтийн Тээврийн үйлчилгээний газар мэдээлэв.


Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэлээ  
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй