Шууд Chart

Дэлхийн хамгийн хурдан арван автомашин

2019-04-27 00:00:00

Орчин цагт эр хүний эрдэнэт хүлэг болсон автомашин бол гайхалтай хурдан, давтагдашгүй содон бүтээл билээ. Иймд өнөө цагт хамгийн хурданд тооцогдох “супер” арван автомашины танилцуулгийг “www.bestbikes.in” сайт тодруулсан байна. Үүнийг уншигч танаа хүргэе.  

  1. Aston Martin One-77

Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin One-77” нь 573 морины хүчтэй. 7.2 мотор бүхий “V12” хөдөлгүүртэй, дээд хурд нь 230 км/цаг. Энэ машиныг хязгаарлагдмал тоогоор буюу 73 ширхэг л үйлдвэрлэжээ.

  1. Pagani Huarya

Италийн нэрийн хуудас болсон уг автомашинаас та жинхэнэ утгаараа хурд, эрх чөлөөг мэдрэх болно. Учир нь энэ төмөр хүлэг 6.7 литрийн “V12” хос турбо хөдөлгүүртэй, 730 морины хүчтэй.  Хамгийн дээд талдаа 230 км/цаг хурдалдаг аж.

  1. Zenvo ST-1

Данийн автомашин үйлдвэрлэгчдийн нэг нь уг супер автомашиныг 2009 онд бүтээсэн байна. Энэхүү автомашин 6.0 литрийн “V-8” хөдөлгүүртэй, 1104 морины хүчтэй. Энэ их хүч чадал нь 8.9 секундэд 200 км\хүртэл хурдлах боломжийг олгожээ.

  1. McLaren F1

“McLaren F1” нь 670 морины хүчтэй, 241 миль хүртэл хурдлах чадвартай бөгөөд ердөө 3.2 секундэд 60 км/цаг хүртэл хурдалдаг гайхамшигтай гэнэ.

  1. Koenigsegg CCR

“Koenigsegg CCR” нь дэлхийн хамгийн автомашинуудын нэг. Швед Улсад үйлдвэрлэсэн уг хүлэг 806 морины хүчтэй, 4.7 литрийн “V-8” хөдөлгүүртэй. 3.7 секундэд 62 км цаг хүртэл хурдлах ба дээд хурд нь 242 км/цаг аж. 

  1. SSC Ultimate Aero

Хойд Америкийн автомашин үйлдвэрлэгч “SSC” компани гурван жилийн хугацаанд дэлхийн хамгийн хурданд тооцогдох супер хүлгийг бүтээжээ. “SSC Ultimate Aero” нь 6.3 литрийн “V-8” хос турбо хөдөлгүүртэй. 16 секундын дотор 200 км / цаг хурдалдаг. Дээд хурд нь 256 км/цаг гэнэ. 

  1. 9FF GT9-R

ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч “9FF” компани энэхүү гайхалтай машиныг бүтээжээ. Уг машины харагдах байдал “Porsche 911” төстэй. Автомашин сонирхогчид энэхүү машиныг “араатан” гэж нэрийдэх нь бий. “9FF GT9-R” нь 4.0 литрийн 6 хөдөлгүүртэй, 1120 морины хүчтэй. 2.9 секундэд 190 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Дээд хурд нь 257 км/ цаг юм.

  1. Bugatti Veyron Super Sport

“Bugatti Veyron Super Sport” хурдны дээд хязгаар нь 253 км/цаг. 16 секундын дотор 200 км/цаг хурдалдаг. Энэхүү хүлэг 1200 морины хүчтэй, “W-16” хөдөлгүүрийн багтаамжтай юм.

  1. Hennessey Venom GT

“Hennessey Venom GT” нь 0-60 км /цагийн зайтай 96 км/ цагт 2.5 секунд зарцуулдаг. Үүний үр дүнд 7.0 литрийн “V-8” хос хөдөлгүүртэй, 1244 морины хүчтэй. Дээд хурд нь 270 км/ цаг гэнэ.

1.Koenigsegg Agera R

“Koenigsegg Agera R” нь таван литрийн “V-8 DOHC” хос турбо хөдөлгүүртэй. 1140 морины хүчтэй, 11.7 секундэд 186 км/ цаг хурдалдаг. Энэхүү гайхалтай автомашин 273 км/цаг хүртэл хурдлах чадвартай гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн хамгийн хурдан арван автомашин  
Үзсэн: 342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй