Шууд Chart

Тэдди адуу буюу буржгар морьд

2019-05-02 11:21:08

Адуу бол манай гарагийн хамгийн сүрлэг, сайхан амьтан. Дэлхий дээр 400 орчим үүлдрийн адуу байдаг гэх судалгаа байдаг бөгөөд тэдний дундах нэгэн сонин үүлдэр буюу буржгар морь хэмээн олонд танигдсан морьдын гэрэл зургийг энэ удаад бид онцолж байна.

Энэ адууны үүлдрийг “Curlies” гэж нэрлэдэг. Тэдний үс тэдди баавгай мэт буржгар, зөөлөн, янз бүрийн хэлбэр дүрсэд орсон байдаг аж. Түүнчлэн эдгээр адууг маш дөлгөөн гэж ярьдаг байна. Буржгар морьдыг XX зуунд Америкийн фермер Жон Дэмили олонд танилцуулж байсан түүхтэй ажээ.


Тэдди адуу буюу буржгар морьд  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-02 18:40
Huurhun yumaa
Зочин [127.0.0.xxx] 2019-05-02 18:40
Huurhun yumaa

Бидэнтэй нэгдээрэй