Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав

2019-05-13 15:52:08

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын 2013 оны 370 дугаар тогтоолыг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Аймгийн ҮЭ-ийн холбоо, АОЭХ-ны бүрэн эрхт төлөөлөгчид Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар аймгийн хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэд хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлэн ажиллах давуу тал бүрдэнэ.

2017-2018 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг хагас болон бүтэн жилээр хэрэгжилтийг дүгнэхэд хоёр жилийн хугацаанд нийтдээ 97 хувийн хэрэгжилттэй ажилласан байна.

Энэ жилийн хувьд Аймгийн ҮЭХ-оос 34 санал, Ажил олгогч эздийн холбооноос хоёр санал ирснийг холбогдох байгууллагуудад танилцуулан саналыг нэгтгэж, таван бүлэг, 39 санал болгож хэлэлцээрийг талууд баталгаажууллаа. 

Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт хамтын хэлэлцээрт гарын үсэг зурав   
Үзсэн: 114 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй