Шууд Chart

Африкийн авлигатай тэмцэх байгууллагууд Угандад чуулав

2019-05-14 09:58:40

Зургаан өдөр үргэлжилсэн Африк тивийн авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын хурлаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцох, зохицуулалтыг чадавхижуулах, үр дүнг чанаржуулах талаар санал солилцсон байна. 

Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусэвени 9 дэх удаагийн Африк тивийн Авлигатай тэмцэх байгууллагын удирдлагуудын Хамтын нөхөрлөлийн бүсийн хурлыг нээн үг хэлэхдээ 16 улсын зочид төлөөлөгчдөд хандан авлигатай тэмцэхэд гурван зүйлийг онцлон дурджээ. Үүнд, нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагаа, хэрэгжихүйц яллах ажиллагаа болон шүүн таслах ажиллагааг шуурхай гүйцэтгэх зэргийг онцолсон байна.

Тэрбээр “Авлигын эсрэг тэмцэхэд ялах гэдэг зүйл байдаггүй ч, үүнтэй төстэй зүйлд бид хамтын хүчээр хүрч чадна” гэжээ. Уганда улсын авлигатай тэмцэх байгууллагын мэдэгдсэнээр дээрхи уулзалтаар авлигатай тэмцэх чиглэлд онцгой хөтөлбөр, шинэлэг санаачлагыг дэвшүүлсний дээр оролцогч улсуудын зүгээс шилдэг туршлагуудыг хуваалцсан байна.

Дашрамд дурдахад Дэлхийн банкны зүгээс 2030 гэхэд хөгжиж буй орнуудад хэт ядуурлыг бууруулахад авлигатай тэмцэх нь хамгийн оновчтой гарц мөн гэж үзжээ.


Африкийн авлигатай тэмцэх байгууллагууд Угандад чуулав  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
X [127.0.0.xxx] 2019-05-14 21:12
Manai xed ochij nomiin duu sonsox bj de

Бидэнтэй нэгдээрэй