Шууд Chart

“Хүчит шонхор” худалдааны төвд гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилт дутуу мах худалдаалж байна

2019-05-14 12:45:04

НМХГ-ын мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчид өнөөдөр буюу 05 дугаар сарын 13-ны өдрийн үүрээр “Хүчит шонхор” худалдааны төвд хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа. Тус захад өнөөдөр орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагджээ. 

Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга тэмдгийг дутуу хийлгэсэн, огт гэрчилгээ аваагүй, гарал үүсэл тодорхой бус мах худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Түүнчлэн зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр малын махыг арьс, шир, нэхий зэрэг түүхий эд бүтээгдэхүүнтэй хольж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тээвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймээс иргэд малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг үзэж, сонголтоо хийхийг зөвлөж байна.


“Хүчит шонхор” худалдааны төвд гарал үүслийн гэрчилгээгүй, баталгаажилт дутуу мах худалдаалж байна  
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-14 14:51
Гарал үүслийн болон шинжилгээний бичиг гэдэг чинь ямарч баталгааггүй шүү дээ. Зүгээр л цаас худалдаж байгаа юм. Хэн тэгж шинжилгээ хийгээд эрүүл мал уу? өвчтөй юу гэдгийг тогтоож байгаа юм бэ? Эрхгүй зовлого бол үхсэн малын махгэх байх гэж бодох байх. Бодитой шинжилгээ хийдэг болмоор байна. Зүгээр л баланк худалдаж байдаг шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй