Шууд Chart

Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойд халджээ

2019-05-15 10:44:08

Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойд халдсан тухай тус улсын Засгийн газраас мэдээллээ. Эрчим хүчнийх нь сүлжээ газрын тос дамжуулах хоолойд зэвсэглэсэн алсын удирдлагатай онгоцууд халдсан талаар Саудын Арабын эрчим хүчний сайд Халид Аль-Фалих мягмар гарагт “Халдлагад газрын тос шахах хоёр станц өртсөн” гэж мэдээлсэн байна.

Мөн “Саудын Арабын Засгийн газар Йемений Хуйти босогчид мэтийн алан хядах байгууллагуудтай нүүр тулж дарж авах шаардлагатай байгааг энэ явдал харуулж байна” гэж хэлжээ.

Харин Йемений зэвсэгт босогчид болох Хуйти бүлгийнхэн “Тус бүлэгт харьяалагддаг алсын удирдлагатай долоон онгоц онилсон байгаа амжилттай устгалаа” гэж мэдэгдсэн байна.

Халдлагад өртсөн газрын тос дамжуулах хоолой нь Персийн булангаас Улаан тэнгис рүү Ормузын хоолойгоор дамжуулалгүйгээр газрын тос нийлүүлдэг байна. Саудын Арабын эрх баригчдын хэлснээр өнгөрөгч ням гарагт болсон өөр нэгэн халдлагын үеэр газрын тос дамжуулах хоолойнх нь хоёр нөөцлүүрт мөн ноцтой хохирол учирсан байна.

Гэхдээ ням гарагийн халдлага мягмар гарагийн халдлагатай холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа юм байна. Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойд халдсан халдлагууд тус улсыг Ирантай улам хагаралдуулж болзошгүй гэсэн болгоомжлол байгааг хэвлэлүүд бичиж байна. Учир нь Иран улс нь Йемен дэх зэвсэгт босогчид Хуйти бүлгийнхэнд дэмжлэг үзүүлдэг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын газрын тос дамжуулах хоолойд халджээ   
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй