Шууд Chart

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ

2019-05-15 12:58:02

Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт өнөөдөр эхэлж байна. 10-18 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг энэ тавдугаар сарын 15-наас 25-ны хооронд зохион байгуулна. 

• БАЙНГЫН ЦЭГ: (Өрхийн эрүүл мэндийн төв)

• ТҮР ЦЭГ: (Төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бага, дунд сургууль, халамжийн төв, их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж)

• ЯВУУЛЫН БАГ: (төмөр замын буудал, орон нутгийн тээврийн товчоо, хүнсний болон барааны зах, орон нутагт бүртгэлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид, орон гэргүй, хогийн цэг дээр амьдардаг, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, дүүргийн алслагдсан хэсэг, эмнэлгийн хүүхдийн тасаг) зэрэг газруудад зохион байгуулж эхэллээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэллээ  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй