Шууд Chart

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав

2019-05-15 17:07:37

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй, яамны газрын дарга нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон ажлын албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, махны нийлүүлэлт, мал эмнэлэг ариутгал хардваргүйжүүлэлт, хяналт, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инноваци, хүлэмж, зоорь, хүлэмжийн аж ахуй байгуулах асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов.

Талууд мал эмнэлгийн лабораторийн болон үйлчилгээний барилга байгууламж, үйлдвэрлэл, технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл дэх эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг хамтран зохион байгуулах, үйлдвэрлэл, инновацын чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хурдацтай эхлүүлэх тал дээр хамтрахаар боллоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 


ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Нийслэлийн удирлагуудтай уулзав  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй