Шууд Chart

Эцэг эхийн зөвлөл байгууллаа

2019-05-16 10:31:04

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэргэдэх эцэг эхийн зөвлөл байгуулах анхны хуралдааныг Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтсээс зохион байгуулж, Улаанбаатар хот дахь салбар төвүүдийг төлөөлж нийт 149 ажилтан, албан хаагчид оролцож “Эцэг эхийн зөвлөл”-ийн тэргүүлэгчидээ сонголоо.

Монгол Улсын Их Хурлын Байнгын хороо болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын дэргэд “Эцэг эхийн зөвлөл”-ийг байгуулах зөвлөмжийг үндэслэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Энэхүү хуралдаанаар холбоотой тогтоол, шийдвэрүүдийг хэлэлцэж, бүтэц, зохион байгуулалт болон зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлийн талаар зөвлөлдлөө.

Тус байгууллагын хэмжээнд бүртгэлтэй 1500 гаруй хүүхдийн судалгаа байдаг бөгөөд тус зөвлөл хүүхдийн төлөө олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, үе шаттайгаар байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, үйлдвэрлэл бүтээгдэхүүнээр хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжин ажиллах аж. Тухайлбал, Гэр бүлийн боловсрол олгох, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх зэрэг чичглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.


Эцэг эхийн зөвлөл байгууллаа  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй