Шууд Chart

Монголын үзэсгэлэн Венец хотод нээлтээ хийв

2019-05-16 13:14:13

Дэлхийн орчин үеийн урлагийн олимп хэмээгддэг Венецийн олон улсын урлагийн үзэсгэлэнд оролцож буй Монгол Улсын павилионы нээлт 5 дугаар сарын 8-ны өдөр Венец хотын “Арсеналь” үзэсгэлэнгийн бүсэд зохион байгуулагдсан бөгөөд павилионыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж албан ёсоор нээж үг хэлэв.

Венец хотноо 19 дүгээр зууны сүүлээс эхлэн хоёр жил тутамд зохиогдож ирсэн энэхүү үзэсгэлэнд манай улсын хувьд 2015 оноос оролцож эхэлсэн бөгөөд “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн Венецийн 58 дугаар олон улсын урлагийн үзэсгэлэнд Монгол Улс уран бүтээлч Э.Жанцанхоролын “Агшин зуур” хэмээх орон зайн барималуудыг хөөмийн дуу авиатай хоршуулан абстракт дуу авиа гаргах онцлог уран бүтээлээр оролцож байна. Энэхүү дуу авианы куратороор Германы уран бүтээлч Карстен Николой ажиллаж байна.

Венецийн Биенналийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ.


Монголын үзэсгэлэн Венец хотод нээлтээ хийв  
Үзсэн: 98 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй