Шууд Chart

“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” болно

2019-05-16 14:05:07

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо (MRIA)-ны санаачлагаар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Эрчим Хүчний Зохицуулах Хороо, Дэлхийн Салхины Эрчим Хүчний Зөвлөл (GWEC), Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Байгууллага (GGGI), Даян дэлхийн байгаль орчин стратеги судлалын хүрээлэн (IGES) –уудын дэмжлэгтэйгээр “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-ыг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болоод байна.

Дэлхийн улс орнууд уламжлалт эрчим хүчний технологиос татгалзаж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай, нүүрстөрөгчийн ялгарлын бууралттай эрчим хүчний технологи руу үе шаттайгаар шилжсээр байна. Иймд Чуулганы тэргүүн зорилго нь эрчим хүчний салбараас байгаль орчинд нөлөөлж буй нөлөөллийг бууруулахад олон улсад нэвтрүүлж буй туршлага, дэвшилтэт технологийг танилцуулах, түүнийг Монгол улсад нутагшуулах замаар “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцийн Парисын хэлэлцээр”-т өгсөн Монгол улсын амлалтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн чуулганы хуралдаанд эрчим хүчний салбарын олон улсын түвшний компани, экспертүүд хүрэлцэн ирэх нь цаашид Монгол Улсад дэвшилтэт технологид суурилсан шинэ эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бизнесийн болоод бусад олон талт хамтын ажиллагаануудыг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болно. “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган”-д олон улсын нэр хүндтэй 100 орчим экспертүүд болон Монгол Улсын Төрийн байгууллага, Хувийн хэвшил, олон улсын байгууллага, Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн гадаад, дотоодын 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцоно.

Чуулганы үеэр

-Дэлхийн эрчим хүчний чиг хандлага ба Монгол улсын боломж

-Парисын гэрээний хэрэгжилт

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлогын орчин

-Бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа

-Алслагдсан бүс нутгийг сэргээгдэх эрчим хүчинд түшиглэн цахилгаанаар хангах

-Газрын гүний дулааны хөгжүүлэх

-Хот, суурин газрын хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах

-Уул уурхайн хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх

-Нэгдсэн сүлжээнд холбогдох ажиллах нөөцлүүрийн технологи

-Хог хаягдлаас эрчим хүч гаргах авах

-Монгол улсад ухаалаг сүлжээ байгуулах боломж, шийдэл

-Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын орчин зэрэг сэдвээр ярилцах юм.


“Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2019” болно  
Үзсэн: 102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй