Шууд Chart

АНУ-ын нисэх хүчний генерал манай улсад айлчиллаа

2019-05-16 15:18:13

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун. 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Генерал Чарльз Брауныг Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга нар хүлээн авч уулзан, Агаарын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажлууд  өрнүүлэх талаар харилцан санал солилцов. Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчтай хоёр талын албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны Агаарын цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, өнгөрсөн 3 дугаар сард болсон хоёр талын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал ярилцлаа.



АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал


АНУ-ын нисэх хүчний генерал манай улсад айлчиллаа  
Үзсэн: 322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй