Шууд Chart

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдах газрууд

2019-05-17 16:34:54

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах,  сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд тогтвортой үнээр мах нийлүүлэх зорилгоор гурван аж ахуйн нэгж 4000 тн мах бэлтгэн, дөрөвдүгээр сарын 15-наас долдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 137 дэлгүүрээр худалдаалж эхлээд байна. Махны үнэ өсөн нэмэгдээд буй энэ цаг үед хэрэглэгчдэд нөөцийн махны худалдааг илүү ойртуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 18, 19-нд буюу энэ амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд зохион байгуулна.

Өргөтгөсөн худалдааны үеэр үхрийн махыг нэг кг-ыг нь 7200 төгрөг, хонины махыг нэг кг-ыг нь 6000 төгрөг, ямааны махыг нэг кг-ыг нь 5500 төгрөгөөр худалдах аж.

ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААНЫ БАЙРШИЛ:

Сонгинохайрхан дүүрэг

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2. Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг

1. Хангай хороолол

Баянгол дүүрэг

1. 25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг

1. Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс

Жич:Бэлтгэсэн махыг жижиглэнгээр савлагаатайгаар худалдана.


Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа явагдах газрууд  
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-22 23:45
Яармаг зах дээр хонины шинэ мах 7800 ба лээ
Pvvjee [127.0.0.xxx] 2019-05-21 17:24
Sodond bhgvi ble
Зочин [127.0.0.xxx] 2019-05-21 17:24
Sodond bhgvi ble
бол [127.0.0.xxx] 2019-05-17 22:09
цаг нь хэд пм

Бидэнтэй нэгдээрэй