Шууд Chart

I, II, III ангиллын 24 компанийн хувьцаа арилжаалжээ

2019-05-19 09:50:42

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 23,341,775 төгрөгийн үнийн дүн бүхий 77,496 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа..  Үүнээс "Хөвсгөл Геологи" ХК (HUV +15.00%) болон  "Хөх Ган" ХК (HGN +10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тээвэр Дархан" ХК (TEE -14.17%) болон "Ариг Гал" ХК (EER -3.03%) -ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 312 ширхэг үнэт цаасыг 31.8 сая төгрөгөөр арилжаалагдсан байна

"TOP 20" индекс 0.29 хувиар өсч, 20246.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,355,414,478,642.50 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


I, II, III ангиллын 24 компанийн хувьцаа арилжаалжээ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй