Шууд Chart

Ичиножёо И.Ичинноров үзэгчдийн суудал руу шилжлээ

2019-05-20 09:16:56

Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн найм дахь өдрийн барилдаан өчигдөр болж, Минато дэвжээний сэкивакэ Ичиножёо И.Ичинноров баруун өвдгөндөө гэмтэл авсны улмаас тэмцээнийг орхилоо.

Тэрбээр тэмцээний гурав дахь өдрөөс эхлэн өвдөгөндөө боолттой барилдаж байсан ба башёг хоёр даваа, таван унаатай үргэлжлүүлж байсан юм.

Дэвжээний багшийнх нь хэлснээр тэрбээр тэмцээний өмнө л гэмтсэн байсан ба хэрэв гэмтэл нь хурдан эдгэвэл зуны башёд эргэн ирэх юм байна.

Ичиножёо өнгөрсөн  башёд 14 давж, сэкивакэ цолоо эргүүлэн авсан. Ийнхүү хоёр дахь удаагаа башё өнжиж байгаа бөгөөд 2016 оны намар мөн тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болж дундаас нь гарч байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ичиножёо И.Ичинноров үзэгчдийн суудал руу шилжлээ   
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй