Шууд Chart

Өвөр Монголын “Top line” хамтлаг гурав дахь бүтээлээ цацлаа

2019-05-20 11:20:03

Өвөр Монголын “Top line” хөвгүүдийн хамтлаг гурав дахь уран бүтээлээ гаргажээ. Тэд анх Монголын “Freezone” хамтлагийн “Зүүдний дагина”  дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос сайшаал хүртсэн.

Түүнчлэн тэднийг анхны уран бүтээлээ цацсаны дараа Өвөр Монголын Шилийн гол аймгийн Монгол дунд сургуулийн дуу хөгжмийн хичээлийн хөтөлбөрт “Зүүдний дагина” дууг оруулжээ. “Top line” хамтлаг эхний уран бүтээлийнхээ клипийг Монголд хийсэн бол дараагийн “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийсэн юм. Тус хамтлагийн гурав дахь бүтээл

Сонирхуулахад, тус хамтлаг 2017 оны аравдугаар сарын 20-нд байгуулагдсан.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өвөр Монголын “Top line” хамтлаг гурав дахь бүтээлээ цацлаа  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй