Шууд Chart

Аварга хулсны баавгайг хоншоороор нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ

2019-05-20 13:28:20

Хятадын аварга хулсны баавгайг хамгаалах, судлах төвөөс энэ амьтныг хоншоороор нь ижлээс нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Эрдэмтдийн үзсэнээр шинэ цэсийн тусламжтайгаар амьтны үржил, нас, хүйс, түүнчлэн төллөлт, үхэл зэрэг илүү нарийн мэдээллийг авах боломжтой болно. Тэр дундаа зэрлэг хулсны баавгайн амьдралыг судлахад дөхөм болох юм байна.  

Мэргэжилтнүүд аварга хулсны баавгайн 120 мянган зураг, 10 мянган бичлэг бүхий мэдээллийн сан бүрдүүлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Аварга хулсны баавгайг хоншоороор нь ялгаж таних цэсийг зохион бүтээжээ  
Үзсэн: 221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй