Шууд Chart

Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

2019-05-22 10:31:02

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “ДЦС-4 ТӨХК”-тэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Сүхбаатар, “ДЦС-4 ТӨХК” -ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөлтийн талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, аврагч, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар хамтран ажиллана гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа  
Үзсэн: 154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй