Шууд Chart

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв

2019-05-22 17:38:10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Махны хангамжийг тогтвортой байлгахын тулд нөөцийн махыг 6 дугаар сарын 15-ныг хүртэл худалдах хуваарь гаргах, амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар худалдах, ингэхдээ иргэдийг чирэгдүүлэхгүй байхыг үүрэг болгов.  

Дулааны аргаар мах боловсруулж, экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах, нядлах үйлдвэрээс махаа авсан, экспортод гаргах үеийн хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан эсэхэд хяналт тавина.  

Цаашид нөөцийн мах бэлтгэхэд шаардагдах хөрөнгийг Улаанбаатар хот төсөвтөө суулгах, экспортын квот олгохдоо тухайн тоо хэмжээний 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо худалддаг байх, махны нийлүүлэлт багасдаг 3-5 дугаар сард хэрэгцээг тогтвортой хангахад онцгой анхаарахыг холбогдох сайд, удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.  

Гурил, төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац хүртэл хугацаанд харьцангуй тогтвортой байхаар байна.

 


Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаар хэлэлцэв  
Үзсэн: 162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй