Шууд Chart

Украин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ

2019-05-24 13:56:47

Украин улсын эдийн засгийн өсөлт одоогийн хэмнэлээрээ үргэлжилбэл 50 жилийн дараа л өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ. Украин улс нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ бүсийн хамгийн ядуу улсын нэг хэвээр байна гэж Дэлхийн банкны тусгай тайланд дурджээ. Энэ улсын амьдралын түвшин Молдав, Армен, Гүржийн түвшинд байгаа гэнэ.

Дэлхийн банкны тайланд “Украин улсын эдийн засгийн өсөлтийн хэмнэл нь ядуурлыг бууруулж, Европын хөрш орнуудынхаа орлогын түвшинд хүрэхэд хэтэрхий доогуур байна” гэж бичжээ. Энэ улсын ядуурлын түвшин өмнөх шигээ хямралын өмнөх шатандаа байна. Үүний зэрэгцээ Украины нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь худалдан авах чадамжийн үзүүлэлтээрээ хөрш Польш улсаасаа гурав дахин бага байна. Хоёр улс 1990 онд орлогын ижил түвшинтэй байсныг шинжээчид тэмдэглэж байна.

Түүнчлэн Украин улсын эдийн засгийн өсөлт энэ хэмнэлээрээ явбал 50 жилийн дараа одоогийн Польшийн орлогын түвшинд хүрнэ гэж мэргэжилтнүүд сануулж байна. Хүн амын орлогыг хөгжингүй орнуудынхтай ойролцоо болгохын тулд Киев олон ажил хийх ёстой. Гэвч энэ асуудлаар хангалтгүй ажиллаж байна гэж шинжээчид мэдэгджээ.

Дэлхийн банк Украин улсын 2019 оны Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2.7 хувь хэвээр байна гэсэн урьдчилсан таамаг гаргасан. Энэ улс эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хоригоо цуцалж, “Нафтогаз”, хийн салбарын хуваарилалтыг дэмжиж, түүнчлэн авлигатай тэмцэх арга хэмжээ авч, шүүхийн шинэчлэлээ түргэн явуулах ёстой гэж шинжээчид үзэж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Украин 50 жилийн дараа өнөөгийн Польшийн түвшинд хүрнэ  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй