Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан

2019-05-24 15:25:34

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 05 дугаар сарын 24-ний 20 цагаас 05 дугаар сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө сэрүүсч 8-13 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 26-наас 05 дугаар сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 27-нд Алтайн салбар уулсаар, 28, 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 25-26-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. 26-нд зүүн аймгуудын нутгаар, 28-нд баруун  аймгуудын нутгаар, 29-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй