Шууд Chart

Ашигт малтмалтай холбоотой хууль бус ажиллагаа явагдаж байгаа эсэхийг шалгажээ

2019-05-24 15:59:35

“Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдлуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хамтран Бүрэгхангай, Дашинчилэн сумдын газар дээр ашигт малтмалтай холбоотой хууль бус ажиллагаа явагдаж байгаа эсэхийг гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтаар зарим компани, нөхөрлөлүүд ус ашигласны гэрээг дүгнүүлээгүй, усны тоолуур байхгүй, геодезийн хэмжил зураглалд ашиглаж буй багаж байхгүй, техник, тоног төхөөрөмжийн хаягдал тосыг хөрсөнд асгасан, нүхэн 00 дотор хог хаягдлыг хаядаг, угаалгын өрөөний гадна талд нүх ухаж бохирыг хөрсөнд шингээсэн, шатахуун түгээх талбайн орчмын хөрсөнд шатахуун асгарсан, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнгүй зэрэг зөрчил мөн гэмт хэргийн шинжтэй 1 үйлдэл илэрснийг холбогдох хууль, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхээр болсон байна гэж Булган аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

 


Ашигт малтмалтай холбоотой хууль бус ажиллагаа явагдаж байгаа эсэхийг шалгажээ   
Үзсэн: 232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй