Шууд Chart

Өргөмжит консул Т.Ганболдод экзекватур гардуулав

2019-05-24 16:23:58

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв.

Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. 


Өргөмжит консул Т.Ганболдод экзекватур гардуулав  
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
jaga [127.0.0.xxx] 2019-05-25 13:26
Ээдээ энэ сэтгүүлчид үү
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 08:24
Уругвай улсыг Монголд төлөөлөх гэх бхаа
Зочин [127.0.0.xxx] 2019-05-25 02:01
Уругвай улсаас Монголд суух гэнэ үү. Энч одоо

Бидэнтэй нэгдээрэй