Шууд Chart

“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа болж байна

2019-05-25 09:57:01

 Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 05 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

 Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, соёлыг өсвөр үе залуучуудад төлөвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн 05 дугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

Уг үзэсгэлэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсүүд оролцох бөгөөд  “Хүүхдийн зуслангуудын өдөрлөг зохион байгуулах”, “Хүүхэд, гэр бүлийн төлөө хэрэгжүүлж байгаа төрийн бодлого, үйл ажиллагааны талаар гэр бүл, эцэг, эхчүүдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийн булан ажиллуулах юм. гэж нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.


“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа болж байна  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй