Шууд Chart

Италийн хамгийн үзэсгэлэнтэй эргийн хотууд

2019-05-31 10:00:00

Үзэсгэлэнтэй газар, оронд очиж үзэх хүсэл хүн бүрт байдаг биз ээ. Дэлхийн олон оронд байгалийн үзэмжийг ашиглан хот, суурин байгуулж, жуулчдыг татсан байх нь бий. Бид энэ удаад Италийн хамгийн үзэсгэлэнтэй эргийн хотуудыг танилцуулахыг зорилоо.

Энэ улсад Ром, Милан, Флоренс зэрэг том хотууд бий ч байгалийн үзэсгэлэнг өөртөө шингээсэн эргийн жижиг хотуудыг сонгон жуулчлахыг санал болгоё. Таны аялал илүү сонирхолтой байх нь дамжиггүй.


 Камогли суурин, Лигуриа  

Италийн Ривиера баруун хэсэгт байрлах энэхүү загасчлалын хотыг үзэсгэлэнтэй гэдэг нэг үгээр илэрхийлшгүй юм. Тус хотын боомтод байрлах дэлгүүр, ресторан, кофе шоп, амттай пиццаны газрууд энгийн хэрнээ жуулчдыг татахуйц үзэсгэлэнтэйгээрээ алдартай.  

Поситано суурин, Кампаниа 

Амальфи эрэг дээр байрлах энэхүү загасчлалын суурин нь үзэмж төгс,  Мавританы загвартай байшингуудаараа алдартай. Мөн Дензел Вашингтон, Том Круз, Мик Жаггер зэрэг оддын байнга очдог газар гэдгээрээ олонд танигдсан юм.

Портоферрайо суурин, Элба арал, тускани

Элба арлыг Наполеон Бонапартийн гэр гэдгээр нь уншигч та мэдэх байх. Гэвч энэхүү эргийн хот нь одоохондоо хамгийн бага жуулчинтай газрын нэг болоод байна. Элба арал нь Тусканий бүлэг арлуудын хамгийн том нь бөгөөд арлын газар доорх усны нөөцөөс үүдэн жилийн турш ногооноороо байдаг байна. Энэхүү арлын хамгийн том хот болох Портоферрайод эх газраас ирсэн усан онгоцууд ирдэг байна.

Сперлонга суурин, Лазио 

Сперлонга нь хуучин Ромын ихэс дээдсүүдийн хоргодох газар нь байжээ. Энэхүү арал нь үзэсгэлэнтэй далайн эргээрээ алдартай бөгөөд Ромоос галт тэргээр ганц цагийн хугацаанд хүрдэг тул амралтын өдрөөрөө очиход хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Эзэн хаан Тибериусын хуучин тосгонд тулгуурлаж барьсан Мусео Аркеологико ди Сперлонга музей энэхүү аралд байрладаг.

Портофино суурин, лигуриа 

Портофино эргийн хот нь Европын хамгийн үзэсгэлэнтэй боомтуудын нэг юм. Энэхүү хот нь Сплендидо, Мирамэр зэрэг зочид буудлуудаараа алдартай.

Праиано суурин, Кампаниа 

Амальфигийн эргээр байрлах энэхүү жижиг хот нь Марина ди Праиа, Гавителла зэрэг үзэсгэлэнт далайн эргүүдтэй билээ. Хэрвээ та энэхүү хот руу аялахаар шийдвэл эртний загвартай сүм, цамхаг, хөшөө зэргийг харах боломжтой юм.

Сефалу суурин, Сицил

Уул, далайн эргийн захаар байрладаг энэхүү жижиг хот нь наранд биеэ шарах зорилготой хүмүүст тохирсон алдартай суурин юм. Үзэсгэлэнтэй далайн эргээс гадна ресторан, шөнийн байгаль зэрэг нь залуучуудыг татдаг бөгөөд зуны цагт жуулчдын мэдэгдэхүйц өсөхөд нөлөөлдөг байна.

Полигнано а Марэ суурин, Апулиа

Зурсан зураг мэт харагдах энэхүү хот нь Адриатик тэнгисийн эрэгт орших хадан цохион дээр байрладаг. Энэхүү хотын үзэсгэлэнтэй харагдах байдлаас гадна хуучин сүм, тунгалаг устай эрэг зэрэг нь тус жижиг сууринд зочлох гол шалтгаануудын нэг юм.

Атрани суурин, Кампаниа 

Хадан цохионы дунд байрлах энэхүү сууринг Амальфийн эргийн нууц суурин гэж болно. Атрани сууринг хүмүүс ихэнхдээ алгасаж Поситано, Сорренто зэрэг алдартай газруудад зочилдог. Тус сууринг зорьж буй хүмүүс үзэсгэлэнтэй сүмд зочилж болно.

Манарола суурин, Лигуриа 

Манарола нь Синке Террегийн хамгийн эртний суурин байгаад зогсохгүй хамгийн үзэсгэлэнтэй нь билээ. Энэхүү суурин нь загасчлал, дарс хийх арга, ууланд авирах хэсгээрээ дэлхийд алдартай юм.  

Леванзо суурин, Сицил 

Хааш хаашаа 4 км, 450 оршин суугчтай, Сицилийн баруун эрэгт байрлах энэхүү жижиг арал нь их хотын дуу чимээнээс хол байхыг хүсэж буй хүмүүст яг тохирсон газар. Энэхүү суурингийн дээшээ өндөр уулаар өгсөн оройд нь гарахад Газар дундын тэнгисийн үзэсгэлэнг харах боломжтой байдаг.

Равелло суурин, Кампаниа

Амальфийн суурингаас 5 км зайд орших энэхүү газар нь уулын өндөрлөг хэсэгт байрладаг бөгөөд та энд зочилсноор гайхалтай ресторанууд, кафе, музей, тосгонуудыг харах боломжтой. Мөн та энд байх хугацаандаа 13-р зууны үед баригдсан Руфоло тосгоныг үзэхээ мартуузай.

Аци Трезза суурин, Сицил 

Сицилийн эргийн дагуу байрлах энэхүү жижиг газар нь Ациреала болон Катаниа зэрэг том хотуудын дэргэд байрладаг учраас тэр болгон жуулчдын анхаарлыг татдаггүй байна. Энэхүү газар нь уснаас цухуйсан хурц хэлбэртэй гурван хад буюу “Исоле дей сиклопи”-оор алдартай юм. Мөн эргийн дагуу байрлах далайн хоолны ресторануудаараа алдартай бөгөөд танд хоолны цэсэнд байх “Ково Марино”-г туршаад үзэхийг зөвлөж байна. Учир нь уг цэс нь тухайн өглөө ямар загас баригдсанаас улбаалан өөрчлөгддөг аж.   

Сорренто суурин, Кампаниа 

Далайн эрэггүй ч цохион дээр байрласан өвөрмөц бүтэцтэй бөгөөд энэ нь жуулчдыг ихээр татдаг байна. Эртний загвартай суурин нь ойр хавийн хэсгээ үзэсгэлэнтэй харагдуулна.  

Кастелсардо суурин, Сардиниа

Сардиниа арлын хойд эргээр байрлах Кастелсардо суурин нь тунгалаг устай арал, таныг гайхшруулах хоолны соёлоороо олонд танигдсан байдаг. Ойролцоогоор 4000 орчим жилийн өмнө Сардиниа аралд оршин байсан Нурагиц иргэншлийн улмаас энэхүү арал нь түүхийн нэгэн газруудын нэгт тооцогддог байна. 


Италийн хамгийн үзэсгэлэнтэй эргийн хотууд  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ertnii bodoltoi ardchilsan hylgaich nar?.... [127.0.0.xxx] 2019-06-03 23:30
21 zyynii ta bidnii tolgoi ajillahgyi baigaa ni ardchilsan nertei hylgaich,luibarchidiig sytsentei syyd holbootoi!!!!sain sanaj yab!!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 21:08
mongolchuud uulaar baitugai, tegsh gazarch oligtoi um hiij chadahgui archaagui
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 17:54
Итали ер нь гоё шүү. Хойд Итали бүр зүгээр. Адриатын тэнгисийн эргээр наранд биеэ шарж сэлэх сайхан. Итали хүүхнүүд хөхөө гаргаад наранд шардаг юм билээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-05-31 11:25
Газрыг ингэж гоё ашиглаж барилга барьсан байна ш дээ. Гэтэл бид уулыг ухаад л байдаг шүү дээ. Энэ газруудаар аялмаар санагдлаа
Зочин [127.0.0.xxx] 2019-06-02 08:33
Bid iim bgaa n bidnii l buruu.

Бидэнтэй нэгдээрэй