Шууд Chart

“Азийн ардын урлагийн их наадам” нөгөөдөр эхэлнэ

2019-06-10 09:48:40

“Азийн ардын урлагийн их наадам” энэ сарын 12-16-нд Улаанбаатар хотод болох гэж байна.

Тус наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахстан зэрэг 20 орны 200 гаруй ардын урлагийн авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.  

Уралдаанд оролцогч нь гоцлол, цөөхүүл, хамтлаг бүрэлдэхүүнтэйгээр “Ардын дуу”, “Ардын хөгжим”, “Ардын бүжиг”, “Язгуур урлагийн чуулга”, “Зан үйлийн чуулга” гэсэн таван төрөлд язгуур болон орчин үеийн аль ч хэлбэрээр оролцох бөгөөд нас мэргэжил харгалзахгүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Азийн ардын урлагийн их наадам” нөгөөдөр эхэлнэ   
Үзсэн: 263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Гантулга [127.0.0.xxx] 2019-06-16 10:58
Ардын урлагийн наадам хэмээх сүртэй нэртэй цөөхөн оролцогчтой уралдааныг Батхуяг, Цэдэн-иш, Одсүрэн, Ганпүрэв, Ганчимэг, Сосорбарам гэсэн хэдэн хүн ёстой самарч байна даа.

Бидэнтэй нэгдээрэй