Шууд Chart

Хачгаар дамжих халдварын 555 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ

2019-06-10 12:38:44

Архангай,  Баянхонгор,  Булган,  Баян-Өлгий,  Дорнод,  Дундговь,  Дорноговь,  Дархан-Уул, Говьсүмбэр, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ, Төв,  Увс,  Орхон,  Сүхбаатар  аймгийн  116  сум,  нийслэлийн  7  дүүрэгт  хачгаар  дамжих халдварын 555 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн  нь өмнөх  оны  мөн  үеэс 27.3 хувиар буурсан. Эпидемиологийн22  дугаар долоо  хоногтой  харьцуулахад 1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ долоо хоногт 37 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн.

2019 оны  6  дугаар  сарын  07-ны  өдрийн  байдлаар ХР-ын  469 сэжигтэй  тохиолдлын 38(8.1%),  ХБ-ын  47  сэжигтэй  тохиолдлын 13(27.6%), ХЭ-ын  39 сэжигтэй  тохиолдол 4(10.2%)тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр онош батлагдсан байна. 


Хачгаар дамжих халдварын 555 сэжигтэй тохиолдол мэдээлэгджээ  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Энгүүн [127.0.0.xxx] 2019-06-11 07:53
хоосон тоо бичээд байхаар судлаач, малуудаа.
Энгүүн [127.0.0.xxx] 2019-06-11 07:52
сайн судал, Орост бол ой мод, паркад хачиг гарч байна, Монолд хээр талын аймгуудын хаана нь гараад байна?

Бидэнтэй нэгдээрэй