Шууд Chart

Гадаадад удаан хугацаагаар оршин суугаа иргэдийг цахимаар бүртгэж байна

2019-06-10 15:48:56

Гадаадад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа иргэдээ цахимаар бүртгэж байна. Монгол Улсын иргэн “Гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль”-ийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.

Бүртгүүлэх бол ЭНД дарж орно уу.


Гадаадад удаан хугацаагаар оршин суугаа иргэдийг цахимаар бүртгэж байна  
Үзсэн: 482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-11 08:05
Bayrlalaa

Бидэнтэй нэгдээрэй