Шууд Chart

Монголын үндэсний олимпийн хороонд Беларусын Элчин сайд зочиллоо

2019-06-11 11:51:32

Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной болон зөвлөх М.В.Геннадьевич нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны өвлийн спортыг түлхүү хөгжүүлэх талаар хамтран ажиллах, олон улсын тэмцээн, спортын наадмуудын тухай мэдээлэл солилцох, тамирчин дасгалжуулагчдыг хамтарсан бэлтгэлд хамруулах зэрэг хоёр орны спортын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Европын зуны спортын хоёрдугаар наадам Беларусийн Минск хотноо энэ сарын 21-30-ны өдрүүдэд болох бөгөөд 15 спортын төрлөөр 50 улсын 4,000 гаруй тамирчид 200 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Тус наадмыг сурвалжилж, туршлага судлахаар Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчдийг баг ажиллах бөгөөд 2020 онд Улаанбаатар хотноо болох "Азийн хүүхдүүд" наадмыг Беларусийн спортын сэтгүүлчид хүрэлцэн ирж сурвалжлах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын үндэсний олимпийн хороонд Беларусын Элчин сайд зочиллоо  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй