Шууд Chart

Манай хөлбөмбөгчид Брунейд 35 хэмийн халуунд тоглоно

2019-06-11 12:48:55

“Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эхний тоглолтууд өнгөрөгч долоо хоногт Азийн бүсэд эхэлсэн. Герман мэргэжилтэн Майкл Вайссаар удирдуулсан Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр түүхэн тоглолтоо хийнэ.

Монгол, Бруней Даруссаламын эхний тоглолт Улаанбаатарт болж манай баг 2:0-оор өрсөлдөгчөө хожиж, давуу эрхтэй болсон. Өнөөдөр Брунейн талбайд хариу тоглолт болох бөгөөд манай залуус тэнцэхэд цааш өрсөлдөх эрхээ авна. Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс Брунейг зорихын өмнө хэлэхдээ “Талбайдаа хийсэн тоглолтод сэтгэл хангалуун байгаа.

Гэхдээ ганц тоглолтоор үр дүн шийдэгдэхгүй учир бид тайвширч болохгүй. Брунейд 35 хэмийн халуунд тоглоно. Тэнд нөхцөл байдал яаж өрнөхийг мэдэхгүй ч тухайн орчинд тааруулан гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт хийнэ. Бидэнд маш сайн нөөц боломж байгаа. Брунейн тоглогчид өөрийн талбайд сайн бэлтгэгдсэн болохоор тэд сайн тоглож чадах баг. Бид дахин ялалт байгуулж, цааш тоглохыг хүсэж байна.” гэж хэлсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Манай хөлбөмбөгчид Брунейд 35 хэмийн халуунд тоглоно  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй