Шууд Chart

Үерт боогдсон хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна

2019-06-12 10:24:28

Өмнөд Хятадад орсон хүчтэй борооны улмаас 30 гаруй хүн нас барж, олон мянган хүн орон гэрээ орхиж явахад хүрчээ. Бороо Вьетнамтай хиллэдэг бие даасан бүс Гуанси-Чжуанский, мөн өмнөд бүсийн Жянши мужид долоо хоног шахам үргэлжлэн орсон гэж Хятадын Засгийн газрын гамшгийн менежметийн баг мэдээлсэн байна. Борооны ус зарим газраа 60 см хүрч байжээ. Энэ үеэр 13 хүн сураггүй болж, 4500 гаруй айлын орон сууц сүйджээ.

Нийт 245 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерт боогдсон хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Цаг уурынхны мэдээлж байгаагаар бороо үе, үе үргэлжлэн орж, гол мөр үерлэхээр байгаа аж. Мэргэжлийн хүмүүс хүн ардыг анхаарал сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Үерт боогдсон хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна  
Үзсэн: 88 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй