Шууд Chart

Сургуулиуд эрдмийн баяраа тэмдэглэлээ

2019-06-12 13:36:35

Орхон аймгийн Засаг даргын захирамжийн дагуу  Ерөнхий боловсролын сургууль  төгсөгчид өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын эрдмийн баярын үйл ажиллагаанд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, БСУГ-ын арга зүйчид, сургуулийн зөвлөлийн гишүүд, гавьяат багш нар, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.

2018-2019 оны хичээлийн жилд  төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн 5 дугаар ангийг 64 бүлэгт 2076,  суурь боловсролыг 51 бүлэгт 1331 сурагч, 12 дугаар ангийг 31 бүлэгт 638 суралцагч суралцан төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч байна.

Тухайлбал, Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийг  гэхэд 2018-2019 оны хичээлийн жилд бүрэн дунд боловсролыг 48, суурь боловсролыг 187, бага боловсролыг 273 суралцагч эзэмшиж байна. Төгсөлтийн баярын үеэр шилдэг суралцагч, багш, урлаг соёлын амжилт гаргасан суралцагчид, төгсөгчдөө шагнаж урамшуулав. Тус сургууль Улсын төрөлжсөн олимпиадын нэгдсэн дүнгээр нийт 30 медалиар аймагтаа 2-р байр, “Миний Монгол бичиг” аянд Монгол бичигтэн сургууль, улс бүс улсын урлагийн наадмын олон амжилтуудаар энэхүү хичээлийн жилээ үдэж байна.

Ийнхүү төгсөгчид дурсамж хичээлээ заалгаж, манай аймагт 2018-2019 оны хичээлийн жилийн сүүлчийн хонх дуугарлаа гэж Орхон аймгийн Мэдээллийн төвөөс мэдээллээ.


Сургуулиуд эрдмийн баяраа тэмдэглэлээ  
Үзсэн: 76 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй