Шууд Chart

Багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх зөвлөл ээлжит хурлаа хийлээ

2019-06-15 10:39:32

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, түүний явц, үр дүнд хяналт тавьж, биелэлтийг дүгнэж бүх шатны сургалтын байгууллагад хүргэн, сурталчлах үүрэг бүхий “Зөвлөлдөх зөвлөл”-ийг БСШУС-ын сайдын тушаалаар байгуулсан. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Хурлаар Зөвлөлдөх зөвлөлийн ажлын зохион байгуулалт, зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарь болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. 

Монголын багш нарын VII их хурлын төлөөлөгчид тогтоол гаргаж, “Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Боловсролын бодлого, сургалтын агуулгыг төгөлдөржүүлэх, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллыг сайжруулах гэсэн 4 чиглэлээр хавсралт баталсан. Уг тогтоолын хавсралт бүрээр Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд баг болон хуваагдаж, чиглэл бүрээр ажиллахаар боллоо. 

Ажлын явц үр дүнг тухай бүр танилцуулж, үр дүнтэй бүтээлчээр ажиллахыг Зөвлөлийн дарга гишүүдэд даалгалаа. Тус зөвлөлдөх зөвлөл нь улирал бүрийн сүүлийн сарын сүүлийн долоо хоногт хуралдаж, ажлын явц, үр дүнгээ тайлагнаж байхаар тогтлоо.

 

 


Багш нарын VII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Зөвлөлдөх зөвлөл ээлжит хурлаа хийлээ  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй