Шууд Chart

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

2019-06-16 17:40:43

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө, маргаашдаа  буюу 16, 17-нд  төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орно. Иймд өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж:

-Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй